МХБ: IV сард 25 ХК-ийн хувьцааны ханш өссөн бол 51 ХК-ийнх буурсан
Дөрөвдүгээр сард Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдсан 76 үнэт цаасны ханшид өөрчлөлт орсон байна. Үүнээс 25-ынх нь өссөн бол 51 компанийнх буурах хөдөлгөөнтэй байлаа.
“Стандарт проперти групп” ХК-ийн нэгж хувьцааны ханш 50 хувиар өсөж, 93 төгрөг хүрсэн байна. Мөн “Монгол нэхмэл” ХК-ийн нэгж хувьцааны ханш 23 хувиар өсжээ. Харин “Сэнтралл Экспресс Си Ви Эс” ХК-ийнх 17 гаруй хувиар өсөж, 209.35 төгрөгт хаасан байна.
Харин сүүлийн сард “Монинжбар” ХК-ийн нэгж хувьцааны ханш 21 гаруй хувиар, “Монгол шилтгээн”-ийнх 15 гаруй хувиар, “Шарын гол” ХК-ийнх 14 гаруй хувиар буюу ханш нь огцом буурсан байна.
Өнгөрсөн сард 12 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд үнийн дүнгийн дийлэнхийг хувьцааны арилжаа бүрдүүлжээ.
АПУ ХК-ийн хувьцаа 1.3 гаруй тэрбум төгрөгөөр эргэлтэд орж үнийн дүнгээр хамгийн идэвхтэй байсан бол “Женко тур бюро” ХК-ийн 4.5 сая ширхэг хувьцаа зарагдаж, тоо ширхгээр идэвхтэй байсан байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com