МХБ: I улиралд ₮120 тэрбумын үнэт цаасны арилжаа хийсэн
Монголын Хөрөнгийн биржид 2022 оны I улиралд 120 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
Тайлант хугацаанд хөрөнгө оруулагчдын хооронд 67 мянга 589 хэлцлээр нийт 99 сая ширхэг үнэт цаас эргэлтэд оржээ. Үнийн дүнгийн дийлэнхийг буюу 80 орчим хувийг хувьцааны арилжаа бүрдүүлсэн байна.
Оны эхний улиралд компанийн бондод 17.8 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бол үлдсэнийг нь Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа бүрдүүлж байна. “Топ-20” индексийн дундаж 40 мянга 324 нэгжийн түвшинд байжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ дунджаар 5.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
Эхний улиралд хувьцааны эргэлт идэвхтэй үнийн дүн тоо ширхгээр идэвхтэй байсан гэж дүгнэж болохооо байна. Хэдий тийм боловч ирэх улирлуудад бондын арилжаа идэвхжих хүлээлттэй байна.
Монгол Улсын 2.5 сая иргэн үнэт цаасны данстай. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбох хөрсийг бүрдүүлсэн гэдгийг Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал онцолж байв.
Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа бүрэн цахимжаад байна. Эндээс харахад Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгоход зах зээл бэлэн гэдгийг мэдэгдээд байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com