МХБ: Мягмар гарагт ₮208 саяын үнэт цаас эргэлтэд орсон
Монголын Хөрөнгийн биржийн мягмар гарагийн арилжаагаар “Топ-20” индекс 0.89 хувиар буурч, 36749.38 нэгж болсон бол бусад индексүүд холимог хаагдлаа. 35 компанийн 502 мянга гаруй ширхэг үнэт цаасанд 208 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.
АПУ ХК-ийн 142 мянга гаруй ширхэг хувьцаа болон . “Сэнтралл Экспресс Си Ви Эс” ХК-ийн 105.1 мянга гаруй хувьцаа 21.1 сая төгрөгөөр зарагдаж, тоо ширхгээр идэвхтэй байлаа.
Харин “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэгж хувьцааны ханш 14 орчим хувиар буюу эрс өссөн бол “Булган ундрага” ХК-ийн нэгж хувьцааны ханш 11 хувиар, “Талх чихэр” ХК-ийнх 9.9 хувиар буурсан байна.
Үүнээс гадна хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүд гарсаар байна. Тухайлбал: “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор нэгж хувьцаанд 257 төгрөгийн ногдол ашиг олгох тухай шийдвэрийг дэмжиж, баталгаажуулсан байна. 2021 оны цэвэр ашгаас нийт 13.5 тэрбум төгрөгийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ҮЦТХТ-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.
Мөн “Сүү” ХК 100 хувь хөрөнгө оруулалттай охин компани болох “Макс агрог” нэгтгэх замаар компаниа өөрчлөн байгуулахаар болж байна. Ийнхүү нэгдсэнээр хөдөө аж ахуйн кластер ферм хэлбэрээр хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com