МХБ: Гишүүн ҮЦК-иудын арилжаа 2021 онд ₮2.8 их наяд хүрсэн
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 13 13:30
2021 онд Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд нийлээд 2.8 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа гүйцэтгэсэн нь дээд үзүүлэлт боллоо.
2020 онд 130.6 тэрбум төгрөг, 2019 онд 286.4 тэрбум төгрөг байсан байна. Арилжааны хэмжээ өсөхөд хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдсэн болон шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрсэн нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал: 2021 онд өдөрт арилжаанд орох хөрөнгө оруулагчдын тоо дунджаар 3000 хүрсэн байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гурван транчийн бонд, компаниуд IPO гаргасан нь нөлөөлжээ. Үнэт цаасны захад одоогоор брокерын 54 компани үйл ажиллагаа явуулж байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-13 13:30
73925
BBJAX