МТЗНХ: Суларсан чингэлгийг буцаахад БНХАУ-ын талтай хэлэлцэх шаардлагатай
Тяньжин дахь чингэлэг тээврийн бөөгнөрөлтэй холбоотойгоор хоёр долоо хоногт нэг сая 800 мянган ам.долларын үр ашиггүй зардал гарах тооцоолол байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мэдээллээ.
Ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцааж чадахгүй байгаагаас бөөгнөрөл үүсээд байгаа аж. Энэ хүрээнд Засгийн газар болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ачаатай ирж буй чингэлгийн галт тэрэгний тоо, ачаанаас суларсан хоосон чингэлэг буцаах галт тэрэгний тоог дүйцүүлэх талд БНХАУ-ын "Төмөр зам" болон холбогдох байгууллагуудтай хэлэлцэх шаардлагатайг онцолж байна.
МТЗНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Дэлгэрцэцэг
Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com