"Монгол Улс санхүүгийн илүү сайн мэргэжлийн үйлчилгээг авахад бэлэн болсон" гэв
“Mongolia Investment Banking Group” болон “Resource Investment Capital” компаниуд Монгол Улс дахь үнэт цаас арилжаалах бизнесээ нэгтгэх хэлцлийг бүрэн баталгаажуулан эцсийн бичиг баримтуудаа Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн авсан тухайгаа албан ёсоор мэдээллээ. Үнэт цаас арилжаалах энэхүү нэгж нь цаашид “Mongolia Investment Banking Group” компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулах бол “Rescap”-ийн хувьд голчлон зөвлөх үүрэгтэй оролцох юм байна. Нэгдэх хэлцэл бүрэн хийгдэж баталгаажсанаар дээрх хоёр компанийн хуучин үйлчлүүлэгчдэд нэгдсэн нэг хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа ажээ. Мөн зөвлөх үйлчилгээгээрээ дамжуулан эдгээр компаниуд Монгол Улс дахь компанийн санхүүжилтийн шилжүүлгийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх юм байна. Нэгдэн нийлэх үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримтыг авсныхаа дараа “Mongolia Investment Banking Group” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Крис Мак Дугалл "Монгол Улс санхүүгийн илүү сайн мэргэжлийн үйлчилгээг авахад бэлэн болсон" гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com