Монгол Улсын төсөв тэлсэн нь эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болжээ
2012 онд Монгол Улсын төсөв тэлсэн нь эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болсон гэж Олон улсын валютын сангаас дүгнэж байна. Гэхдээ төсвийн бодлого нь инфляци болон урсгал дансанд дарамт болсон байна. Ялангуяа өнгөрсөн 2012 онд инфляцийн түвшин нэмэгдэхэд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь улсын төсөв юм. Гэхдээ тус сангийн үзэж байгаагаар энэ оны долдугаар сард Монгол Улсын инфляцийн хурд саарч долоон хувьд хүрчээ. Энэ нь Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны танилцуулсан инфляцийн үзүүлэлтээс даруй 1.3 хувиар доогуур гэсэн үг юм. Үүний зэрэгцээ Олон улсад Монгол Улс Засгийн газрын бондоо амжилттай арилжаалсан нь валютын нөөц нэмэгдэх гол хүчин зүйл болжээ. Ингэснээр 2013 оны долдугаар сарын эцэс гэхэд гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн байна.
З.Энхболор
Холбоо барих:enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com