Монгол Улсын нэгдсэн түрүүлэгч индикатор 99.37 нэгж болж өслөө
Монгол Улсын нэгдсэн түрүүлэгч индикатор өнгөрсөн тавдугаар сард 99.37 нэгж болж өмнөх сараас 0.2 нэгжээр, ёроолын цэгээсээ 0.5 нэгжээр өслөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгдсэн түрүүлэгч индикатор 98.87 болж, оргилоосоо 3.84 нэгжээр бууралттай гарч байсан юм. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг ойрын 1-2 улиралд удааширна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байсан бол тавдугаар сарын үзүүлэлтээр ойрын 1-2 улиралд эдийн засаг эргээд сэргэнэ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Тавдугаар сард нэгдсэн түрүүлэгч индикатор эргээд сэргэхэд бүрэлдэхүүн үзүүлэлтүүд сайжирсан нь нөлөөлжээ. Тухайлбал тавдугаар сард мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеэс 17.5 хувиар өсч, нийт мөнгө 7.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.1 тэрбум ам.доллар, алдагдал 840 гаруй ам.доллартай тэнцэж байгаа нь өнгөрсөн 2012 оныхоос сайжирсан үзүүлэлт болжээ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл эргээд өсч байгаагаас индикатор 0.2 нэгжийн өсөлттэй гарсан байна.
З.Энхболор
Холбоо барих:enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com