“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолыг баталсан байна.
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг зургаадугаар сарын 25-ны өдрийн 11.40 цагт Төрийн ордны "Их Монгол" танхимд зохион байгуулахаар болно.
Шинэ журмаар УИХ-ын дарга Чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээснээр шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөнө. Үүний дараа УИХ болон ард түмэндээ хандаж үг хэлснээр ёслолын ажиллагааг хаах аж. Тухайн өдөр тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулах юм байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com