Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 12.8 хувиар буурлаа
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт тайлант хугацааны эцэст 6,039 ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар буюу 468 сая ам.доллараар буурчээ. Үүнд экспорт 185 сая ам.доллараар, импорт 283 сая ам. доллараар буурсан нь нөлөөлсөн байна. Өнгөрсөн долдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 1.359 нэгжид хүрч өмнөх сартай харьцуулахад 0.094 нэгжээр буурсан бол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурлаа. Өмнөх зургадугаар сард худалдааны нөхцөлийн индекс буурахад нөлөөлж байсан шалтгаанууд долдугаар сард ч хэвээр хадгалагдсан байна. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн орцын импортын хилийн үнэ буурч байгаа боловч зэсийн баяжмал, нүүрс зэрэг экспортын голлох бүтээгдэхүүний хилийн үнэ буурсан нь нөлөөлжээ. Энэ оны эхнээс экспортлосон дүнг нийт үнийн дүнд хувааж тооцсоноор зургадугаар сард нэг тонн нүүрс 72.4 ам.доллартай тэнцэж байсан бол долдугаар сард 72 ам.доллар болж буурчээ. Зарим экспортын бараа бүтээгдэхүүний гаралт сэргэж байгаа ч, гадаад зах зээлд үнэ унаж байгаа нь гадаад худалдааны нөхцөлийг бууруулах үндсэн шалтгаан болж байна.
З.Энхболор
Холбоо барих:enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com