Монголын бизнес эрхлэгчид Өмнөд Солонгосын зах зээлд ойртлоо
Монгол Солонгосын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Kotra Улаанбаатар” төвийг өнөөдөр нээх гэж байна. Kotra байгууллага нь дэлхийн 119 улсад салбартай бөгөөд Монгол Улс ийнхүү 120 дахь салбар нь болж байгаа аж. Түүнчлэн тус байгууллагын төлөөлөгчид “Монгол улс нь эдийн засгийн өндөр өсөлттэй орон төдийгүй үүнийгээ хадгалж үлдэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарал хандуулж байгаа. Тиймээс Kotra-гийн төвийг Улаанбаатарт нээхэд энэ сонирхол нь түлхэц боллоо” гэж онцолсон. Үүнээс гадна тус байгууллага хөгжиж байгаа орнууд дахь үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор Мозамбик болон Беларусь улсуудад салбараа нээж байгаа юм. Мозамбикийн хувьд байгалийн баялаг нь Kotra-гийн шинэ салбарыг нээх хөшүүрэг болсон бол Беларусь улсын хувьд Өмнөд Солонгосын компаниудыг Европын зах зээлд гаргах гарц болж чадна гэж үзсэн байна.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: Dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com