Монголбанк 17.4 сая ам.доллар худалдав
2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 49.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 17.4 сая ам.долларыг 1746.5 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 96.4 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк 56.0 сая юанийг 286.60 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдсан байна. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 45.0 сая ам.доллар нийлүүллээ. Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг болохыг Монголбанкнаас онцолж байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com