Монголбанк: Худалдан авалтын менежерийн индекс 2021/IV улиралд агшилтын бүсэд байв
Монгол Улсын худалдан авалтын менежерүүдийн ерөнхий индекс 2021 оны IV улиралд 46.4 буюу агшилтын бүсэд гарсныг Монголбанк мэдээллээ.
Индекс I-III улиралд өссөн ч IV улиралд 0.9 нэгж хувиар буурсан байна. Үүнд нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацаа болон шинэ захиалгын индекс буурсан нь голлон нөлөөлжээ. Харин ажил эрхлэлт болон үйлдвэрлэлийн индекс өмнөх улирлаас өссөн байна.
Салбараар нь харвал аж үйлдвэрээс бусад бүх салбар агшилтын бүсэдбайна. Аж үйлдвэрийн салбарын индекс өмнөх улирлаас 2.9 нэгж хувиар буурсан ч 52.1 хувьтай байгаа юм. Ажил эрхлэлтийн индексийн хувьд аж үйлдвэрийн салбарт өмнөх улирлын түвшинд, дотоод худалдаа болон үйлчилгээний салбарт өссөн байна. Харин зөвхөн барилгын салбарын индексийн утга агшилтын бүсэд гарсан байна.
Худалдан авалтын менежерийн индекс нь эдийн засаг, бизнесийн төлөв байдлыг илтгэх үзүүлэлт болдог.
Монгол Улсын хувьд 2021 онд худалдан авалтын менежерийн индекс 50 хувь буюу босго утгаас доогуур байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com