Монголбанк: Хил дамнасан төлбөр тооцооны хүртээмжийг нэмэгдүүлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 15:20
Монголбанк Монгол Улсын төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегидаа цахим төлбөр тооцоог нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарахаар тусгалаа.
Үүнд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн дансны дугаарлалт, QR кодыг стандартчилах ажлыг гүйцэтгэх зэрэг ажлууд багтаж байгаа аж. Мөн хил дамнасан төлбөр тооцооны хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх ажил багтаж байна.
Одоогоор дотоодын нийт төлбөр тооцооны 93 орчим хувийг цахимаар гүйцэтгэж байгаа бол үлдсэн 6-7 хувь нь биеэр буюу банкны теллерээс гүйцэтгэж байгааг Монголбакнаас мэдээлсэн юм.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 15:20
76549
BBJAX