Монголбанк: Төгрөгийн ханшийн сулралт даамжрахаас сэргийлж 100 сая ам.доллар ээлжит бусаар валютын захад нийлүүллээ
Нийтэлсэн огноо: 2019 оны 10 сарын 30 17:56
Монголбанк лхагва гарагт ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, 100 сая ам.доллар валютын захад 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар нийлүүллээ. Энэ нь банкуудын саналыг 100 хувь биелүүлсэн дүн болов. Өнөөдрийн нийлүүлэлт X сар гарснаас хойш хамгийн өндөр дүнтэй нь болж байна. Ингэснээр энэ сарын нийлүүлэлтийн нийт дүн 400 сая ам.доллар давлаа. Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд ээлжит бус дуудлага худалдаа нь нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлсэн алхам гэж мэдэгджээ.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombegtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2019-10-30 17:56
58423
BBJAX