"Милко" компани ₮39 тэрбумын “Ногоон санхүүжилт” татлаа
“Тэсо” корпорацын салбар "Милко" ХХК экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрийн жишиг бүс байгуулах төслийн хүрээнд нийт 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татлаа.
Үүний 65 хувь буюу 39 тэрбум төгрөгийг ХААН банкнаас "Ногоон санхүүжилт" хэлбэрээр олгож байгаа нь одоогоор Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр “Ногоон санхүүжилт” болж байна.
"Милко" компани хүнсний экспортыг нэмэгдүүлэх жишиг үйлдвэрийн бүс байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Мөн хог, хаягдлыг багасгах, эрчим хүчний хэрэглээг 50 гаруй хувиар, хүлэмжийн хийн ялгарлыг 8000 гаруй тонноор бууруулах үйлдвэрийн дэлхийн жишигт нийцсэн төлөвлөлт, тоног төхөөрөмжүүд, барилга байгууламжуудыг бүтээн байгуулахаар ажлаа эхлүүлээд байна гэдгийг “ТЭСО” корпорацын Гүйцэтгэх захирал С.Болор онцолж байлаа.
“ТЭСО” корпорацын Гүйцэтгэх захирал С.Болор
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com