Металлуудын үнэ эргэн сэргэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 28 10:00
Сүүлийн нэг жилийн хамгийн тааруу долоо хоногоо эхлүүлээд байсан металлуудын үнэ эргэн сэргэлээ. Цагаан тугалганы үнэ хамгийн өндөр дүнгээр өссөн байна.
Дэлхийн хэмжээнд металлуудын нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байна гэж “Goldman Sachs” тооцоолжээ.
Үүнээс гадна суурь металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлого хэрэгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн салбар нь уналттай байгаатай холбоотойгоор эрэлт нь оны эхний улиралд огцом буурсан юм.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.4 хувиар өсөж, тонн нь 8417 ам.доллар болоод байна. Харин цагаан тугалганы үнэ 9.8 хувиар, никелийн үнэ 2.2 хувиар, хөнгөн цагааны үнэ 1.6 хувиар өслөө.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-28 10:00
76639
BBJAX