Майкл Новограц: Крипто зах зээлийн тогтворгүй, хүнд байдал дахин хэдэн улирал үргэлжилнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 10 12:00
"Дижитал хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн АНУ-ын хувьцаануудтай адил байгаатай холбоотойгоор ойрын хэдэн улиралд крипто зах зээл тогтворгүй, хүнд байх төлөвтэй" гэж тэрбумтан, “Galaxy Digital Holdings”-ийн Гүйцэтгэх захирал Майкл Новограц мэдэгдлээ.
Тэрбээр “Bitcoin”-ийн ханш 30 мянга ам.доллар, “Ethereum”-ийн ханш 2000 ам.долларт тогтворжих төлөвтэй гэж тооцоолжээ.
Хэдий тийм боловч “Nasdaq” индекс 11 мянган нэгжийг давж буурвал “Bitcoin”-ийн ханш 30 мянган ам.доллароос доош орох магадлалтай байгааг тэрбээр “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-10 12:00
75692
BBJAX