Лондоны Металлын биржид суурь металлуудын нөөц буурч, үнэ өсөх эрсдэл үүсэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 14 09:20
Хөнгөн цагаан, никель зэрэг металлуудын нөөц огцом буурлаа. Ингэснээр үнэ нь өсөх эрсдэл дагуулж байна.
Лондоны Металлын биржид хөнгөн цагааны нөөц 16 жилийн доод түвшинд хүрч буурчээ. Харин зэсийн нөөц наймдугаар сарын түвшнээс 66 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зэсийн үнэ нэгдүгээр сарын 12-ны өдөр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш анх удаа тонн нь 10 мянган ам.доллар давлаа.
Үүнээс гадна Европт эрчим хүчний хямрал нүүрлэснээр цайр, хөнгөн цагааны үнэ эрс өсөөд байгаа юм. Сүүлийн байдлаар зэсийн үнэ нэг хувиар буурч, 9958 ам.доллар боллоо.
Харин хөнгөн цагааны үнэ нэг хувиар буурсан бол никелийн үнэ 0.5 хувиар өсөөд байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-14 09:20
73942
BBJAX