Ли Көциан: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зорилтот 6 хувийн түвшнээс давж магадгүй
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 23 16:20
БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны зорилтот түвшин болох зургаан хувиас давж өсөж магадгүй хэмээн тус улсын Ерөнхий сайд Ли Көциан мэдэгдлээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтмол түвшинд барьж, шинэ ажлын байр бий болгоход анхаарч байгаа юм. "Эдийн засгийн өсөлт, орлого, ажил эрхлэлт зэрэг үзүүлэлтүүдийн тэнцвэрийг хангах хэрэгтэй. Эрчим хүчний хэрэглээ өндөртэй, бохирдол ихтэй салбарт суурилсан өсөлтийг эрэлхийлэхгүй" гэж Ли Көциан онцолжээ. Цаашлаад дотоодын эрэлт, хэрэглээг нэмэгдүүлэхэд мөн анхаарах юм байна.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-23 16:20
69059
BBJAX