Латви улс Евро бүсийн 18 дахь гишүүн орон боллоо
Латви улс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Евро бүсийн гишүүн орон болно. Ийнхүү өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас еврог хэрэглэж эхэлж байгаа дөрөв дэх орон нь Латви болж байна. Гэхдээ еврог хэрэглэснээс болж инфляци өснө гэж иргэдийнх нь 83 хувь нь болгоомжилж байгааг судалгаа харуулжээ. Латвид өнгөрсөн 11 дүгээр сард инфляцийн түвшин 0.4 хувиар буураад байгаа ч ирэх онд тус улсын инфляци 2.3 хувиар өснө гэж Латвийн Сангийн яам таамаглаж байгаа аж. Гэхдээ Евро бүсэд нэгдэн орсныхоо ачаар гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татна гэж Латвийн Засгийн газар тооцоолж байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлт нь хурдасч, нийгмийн халамжийн үйлчилгээ сайжирна гэж Латвийн Сангийн сайд Андрис Вилкс мэдэгджээ. Түүнээс гадна 2013 онд Латви улс эдийн засгийн өсөлтөөрөө Европын холбооны орнууд дунд тэргүүлсэн байна. “Standard & Poors” агентлаг Латвийн зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийг эерэг гэж тодорхойлсон байна. Даваа гарагийн байдлаар 2020 онд хугацаа нь дуусах үнэт цаасных нь өгөөж нэг суурь нэгжээр буурч, 3.69 хувьтай болжээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com