Крипто зах зээлийн үнэлгээ эргэн $1 их наяд хүрэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 28 13:20
“Bitcoin” болон “Ethereum”-ийн ханш сүүлийн 10 өдрийн дээд түвшинд хүрснээр крипто зах зээлийн үнэлгээ эргэн нэг их наяд ам.доллар боллоо.
Зургаадугаар сарын 18-нд 880 ам.доллар болж буураад байсан “Ethereum”-ийн ханш ням гарагт 5.8 хувиар өсөж, 1279 ам.доллар хүрсэн байна. Түүнчлэн “Bitcoin”-ийн ханш ням гарагт 21 мянга 860 ам.доллар болжээ. Харин сүүлийн байдлаар эргэн 20 мянган ам.долларын түвшинд хүрээд байна. Урт хугацаандаа “Ethereum”-ийн ханш он гарсаар 60 хувиар буураад байгаа юм.
Ханшийн уналтад АНУ-ын Холбооны Нөөцийн банкны мөнгөний хатуу бодлого голлон нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-28 13:20
76650
BBJAX