Канад болон Шинэ Зеландад вакцин хийлгэхийг шаардахыг эсэргүүцсэн жагсаал газар авлаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 02 сарын 11 17:00
Олон улсад цар тахлын хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаалууд газар аваад байна.
Канадад вакцины журмыг эсэргүүцсэн тээврийн жолооч нар Детройт муж руу явах замын хөдөлгөөнийг хааснаар АНУ болон Канадын хил орчмын автомашины зургаан үйлдвэрийн үйл ажиллагаа саатаад байна.
Тухайлбал: гүүр хаагдсанаас болж эд ангийн хомсдолд орсон “Toyota Motor” компани гурван үйлдвэрээ зогсоожээ. Мөн “Ford Motor” ч үйлдвэрээ хааж, угсралтын үйлдвэрийнхээ хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Үүнээс гадна Шинэ Зеландын Парламентын ордны гадна жагсагчдын тоо 1000 давж, дөрөв дэх өдрөө төв гудамжийг хаагаад байгаа ажээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-02-11 17:00
74207
BBJAX