Канадын Ванкувер хотод тансаг харшийн борлуулалт 2021 онд 240 хувиар өсжээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 13 16:20
2021 онд Канадын Ванкувер хотод найман сая ам.доллароос дээш үнэлгээтэй тансаг харшийн борлуулалт 240 хувиар өссөн байна.
Харин Торонтод 238 хувиар өсжээ. Энэ нь Канадын бусад хотуудаас хамгийн өндөр өсөлт болоод байна. Тус улсад орон сууцны хомсдол үүсээд байгаа нь өндөр үнэтэй орон сууцны зах зээлд ч илэрч байна.
Канадад моргейжийн зээлийн хүү бага, иргэдийн хувийн эзэмшилтэй болох сонирхол өндөр байгаа тул орон сууцны зах зээл эрчимжээд байгаа аж.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-13 16:20
73935
BBJAX