И Ган: “Evergrande Group”-тэй холбоотой эрсдэлийг хязгаарлах боломжтой
Нийтэлсэн огноо: 2021 оны 10 сарын 18 15:20
“Evergrande Group”-ийн өрийн хямралын улмаас эдийн засаг, санхүүгийн системд учирч болох эрсдэлийг хязгаарлах боломжтой гэж БНХАУ-ын Төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ.
“Evergrande Group”-ийн хямралын нөлөөгөөр үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд толгой дараалан хямарч эхлэх вий гэсэн болгоомж үүсээд байна. БНХАУ-ын эрх баригчид энэ салбар дахь үнийн өсөлтийг хязгаарлах хатуу арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм.
Үүнээс гадна БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс энэ оны эцэс гэхэд буурч эхлэх төлөвтэй байгааг БНХАУ-ын Төв банкны тэргүүн онцоллоо. Үйлдвэрлэгчийн үнэ өнгөрсөн сард 1995 оноос хойш байгаагүй өндөр дүнгээр өссөн юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-10-18 15:20
72246
BBJAX