Их Британийн эдийн засаг хурдацтайгаар өсч байна
Их Британийн эдийн засгийн өсөлт хямралаас хойш хурдацтайгаар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Баасан гарагт зарлагдсан үзүүлэлтээс харахад гуравдугаар улиралд Их Британийн эдийн засаг 0.8 хувиар өсчээ. Тус улсын Статистикийн төв газрын мэдээлснээр 2012 оны эхний улирлаас хойшхи хэд хэдэн үзүүлэлтийг нягтлан тооцоолж, нэмэгдүүлсэн байна. Тухайлбал тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хямралаас өмнөх түвшнээсээ хоёр хувиар доогуур байгаа ажээ. Энэ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн Статистикийн төв газрын анхлан тооцоолсноос 2.2 тэрбум паундаар өндөр гарсан байна. Энэхүү үзүүлэлтээс харахад айл өрхүүдийн хэрэглээ өнгөрсөн хугацаанд өндөр байсан ажээ. Тиймээс тус улсын Сангийн Яамны дүгнэснээр эдийн засгийн сэргэлт Засгийн газрын төлөвлөгөөнөөс ч өндөр байсан байж болзошгүй юм. Гэхдээ 2013 оны гуравдугаар улиралд Их Британийн урсгал дансны алдагдал 20 сая паунд болж нэмэгджээ.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: delgermaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com