Их Британийн оршин суугчдын авсан моргейжийн зээлийн нийт дүн 11.8 тэрбум стерлинг хүрчээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 05 сарын 05 17:00
Их Британийн оршин суугчдын авсан моргейжийн зээлийн нийт дүн 11.8 тэрбум фунт стерлинг хүрсэн байна.
Энэ нь 1993 оноос хойших дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт болжээ. Моргейжийн зээлийн хүү бага байгаа нь үүнд голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн тус улсын иргэд татварын хөнгөлөлтийн хөтөлбөр дуусахаас өмнө үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зорьж байгаа нь мөн нөлөөлжээ.
Их Британид орон сууцны дундаж үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 15 мянган фунт стерлингээр өсөж, 238 мянган фунт стерлинг болжээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-05-05 17:00
69947
BBJAX