Их Британид шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 82 хувийг “Omicron”-ийн “BA.2” хувилбарын халдвар эзэлж байна
АНУ, Япон, Их Британи, Хонгкогт COVID-19-ийн халдварын “Omicron” хувилбарын “BA.2” вирус эрчимтэй тархаж байгаагаас халдварын тархалт дахин эрчимжиж магадгүй байна.
Их Британид “BA.2” вирусийн халдвар шинээр бүртгэгдэж буй нийт тохиолдлын 82 хувийг эзэлж байгааг COVID-19-ийн статистик мэдээллийг нэгтгэсэн “Covariants.org” веб сайт мэдээллээ.
Үүний улмаас тус улсад шинээр бүртгэгдэж буй тохиолдол долоо хоногийн дунджаар 37 хувиар өсөөд байна.
Түүнчлэн АНУ-д шинээр бүртгэгдэж буй нийт тохиолдлын 50-70 орчим хувийг “BA.2” вирусийн халдвар эзэлж байгааг “Helix” геномикийн судалгааны компани мэдээллээ.
Үүний нөлөөгөөр ирэх долоо хоногуудаас халдварын тархалт эрчимжиж магадгүй гэж АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи онцлов.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com