Исланд улс бүх чиглэлийн нислэгийн зорчигчдыг “COVID-19”-ийн оношилгоонд хамруулна
Нийтэлсэн огноо: 2020 оны 06 сарын 03 09:20
АНУ сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн халдвар илрүүлэх хагас сая орчим удаагийн оношилгоо хийлээ. Оношилгоогоор 21.3 мянган хүн шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна.
Харин ОХУ 200 мянга орчим удаагийн оношилгоо хийж, 24 хүн тутмын нэг нь шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсныг баталгаажуулжээ.
Исланд энэ сарын 15-наас эхлэн агаарын тээврээр зорчин ирж буй бүх хүнд “COVID-19”-ийн шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Энэ нь орлогын томоохон эх үүсвэр болсон аялал, жуулчлалын салбараа сэргээх зорилготой ажээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-06-03 09:20
63608
BBJAX