Иргэд, аж ахуйн нэгжүүд 692.3 кг алт тушаажээ
Нийтэлсэн огноо: 2013 оны 08 сарын 20 09:40
Өнгөрсөн долдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 692.3 кг алтыг Монголбанк болон арилжааны банкуудад тушаасан байна. Үүнийг өмнөх зургадугаар сартай харьцуулахад 177.8 кг-аар нэмэгдсэн дүн болж байгаа аж. Харин 2013 он гарсаар Монголбанк болон арилжааны банкууд нийт 3.1 тонн алт худалдаж аваад байна. Өнгөрсөн долдугаар сарын эхний байдлаар Монголбанкнаас зарласан алтны ханш нэг грамм нь 55 мянга 283 төгрөгтэй тэнцэж байсан бол сарын эцэс гэхэд өсч 64 мянга 878 төгрөгт хүрчээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2013-08-20 09:40
4425
BBJAX