Иран, БНХАУ, Европын Холбооны талууд АНУ-ыг цөмийн гэрээнд эргэн нэгтгэх талаар хэлэлцэнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 02 17:00
2015 онд байгуулагдсан Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээнд нэгдсэн орнууд болон Иран улс АНУ-ыг гэрээнд эргэн нэгтгэх асуудлаар цахим уулзалт хийж байна.
ОХУ, БНХАУ, Герман, Франц, Их Британийн төлөөлөгчид оролцож, Европын Холбооны дээд төлөөлөгч Жозеп Боррель удирдах юм. Хурлаар гэрээний нөхцөлийг бүх тал бүрэн хэрэгжүүлэх асуудлыг мөн хэлэлцэнэ. Дональд Трампын засаг захиргааны үед АНУ Ирантай хийсэн цөмийн гэрээнээс гарснаар Иран улс гэрээгээр тогтоосон зарим хязгаарлалтуудыг зөрчөөд байсан юм.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-02 17:00
69390
BBJAX