Инфляц өсөж байгаагаас Турк улс бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах арга хэмжээ авч магадгүй
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 13 09:20
Турк улсын Сангийн сайд дотоодын үйлдвэрлэгчид болон жижиглэнгийн худалдаачдад бараа, бүтээгдэхүүний үнийг түр хугацаанд тогтвортой байлгахыг уриаллаа.
Энэ нь инфляц сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй алхмуудын нэг аж. Пүрэв гарагт Туркийн Сангийн сайд Нуреддин Небати Истанбулд салбар бүрийн бизнес эрхлэгчидтэй хаалттай уулзалт хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тус улсын Сангийн сайд үнийг царцаах төлөвлөгөөний хүрээнд мөнгөний бодлогыг чангаруулалгүйгээр үнийн өсөлттэй тэмцэхээр зорьж байгаа ажээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-13 09:20
75764
BBJAX