Инфляцын дарамт тансаг зэрэглэлийн компаниудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөв
“Gucci” брэндийн толгой компани “Kering”, “Birkin”, “Swatch” болон гар цүнх үйлдвэрлэгч “Hermes” зэрэг тансаг зэрэглэлийн компаниудын хувьцааны ханш унасаар байна.
АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн дээд түвшинд хадгалагдсан энэ үед мөнгөний бодлогын хатуу бодлогоо эрчимтэй нэмэгдүүлэх төлөвтэй байна.
“LVMH”, “Richemont”, “Hermes” брэндүүд бүртгэлтэй Европын “STOXX 600” индекс пүрэв гарагийн арилжаагаар 2.4 хувиар буурчээ. Ийнхүү арилжааны хоёр өдөр дараалан унаж байна.
Тансаг зэрэглэлийн гол зах зээл болох БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор энэ онд “Hermes”, “LVMH”, “Richemont” зэрэг тансаг зэрэглэлийн компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр дүнгээр унаад байгаа юм.
Б.Юмжир | @b_yumjir
Холбоо барих: yumjir.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com