ИНЕГ: Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих ажил эхэллээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 02 17:00
Хэнтий аймагт Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих ажил эхэлснийг Иргэний нисэхийн ерөнхий газар мэдээллээ.
Одоогоор барилга угсралтын ажлын хүрээнд нэг цагт 50 хүн хүлээн авах зорчигч үйлчилгээний терминал, бусад техникийн барилгууд баригдаж, 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Өндөрхаан нисэх буудлыг 9.9 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламжаар барьж байгаа аж.
Үүнээс гадна тус аймгийн Дадал суманд улсын төсвийн таван тэрбум төгрөгийн хөрөнгөөр аялал, жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нисэх онгоцны буудал ашиглалтад оруулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд байгааг мэдээллээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-02 17:00
76133
BBJAX