Илон Маск: ХБНГУ болон АНУ-ын Техас дахь үйлдвэрүүдэд олон тэрбум ам.доллар зарцуулж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 15:00
“Tesla” компанийн ХБНГУ болон АНУ-ын Техас муж дахь үйлдвэрүүд олон тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдээллээ.
Тус компани эдгээр үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. “Tesla”-ийн гол сорилт бол өрсөлдөгчид бус үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, цэнэг хураагуурт орох түүхий эдийн нийлүүлэлтэд гэж Илон Маск Катарын Эдийн засгийн форумын үеэр онцолж байсан юм.
“Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск
“Tesla-ийн зүгээс гэвэл бид тэр бүр бусад өрсөлдөгчдийнхөө талаар авч хэлэлцдэггүй. Бидний гол төвлөрдөг асуудал бол түүхий эд, үйлдвэрлэлээ өргөжүүлэх байдаг. Тэгэхээр бидэнд тулгарч буй асуудал өрсөлдөгчдөөс маань үүсдэггүй. Гол асуудал нийлүүлэлтийн сүлжээнээс бодит байдлаас үүдэлтэй. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь томоохон сорилтууд дагууж байна. Манай загваруудын эрэлт маш өндөр байна. “Tesla”-ийн автомашиныг захиалах гэж оролдсон хэн ч хүлээлгийн хугацаа маш урт байгааг мэднэ. Гэхдээ энэ бол санаатай зүйл биш. Бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа боломжоороо нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр бид өрсөлдөөний талаар огт боддоггүй. Нийлүүлэлтийн сүлжээ болон бидний үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлаж буй хүчин зүйлсийг хэрхэн шийдвэрлэх талд л анхаардаг. Үндсэндээ бид үйлдвэрүүдээ илүү хурдан барих мөн цэнэг хураагуурын лити-ионы нийлүүлэлт, олборлолтын ч бай боловсруулалтын ч бай аль ч талдаа саатаж байгаа гол асуудлыг тодорхойлж ажиллахыг зорьж байна” гэж мэдэгдсэн байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 15:00
76563
BBJAX