Израил: “Pfizer”-ийн вакцины IV тун “Omicron” хувилбарын халдвараас хангалттай хамгаалахгүй байна
“Pfizer”-ийн вакцины дөрөв дэх тун COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдвараас хангалттай сэргийлэхгүй байгааг Израилын урьдчилсан судалгаагаа харууллаа.
Вакцин эсрэг биетийн хэмжээг амжилттай нэмэгдүүлж байсан ч “Omicron”-ийн эсрэг зөвхөн бага хэмжээгээр хамгаалж байсныг Израилийн “Sheba” эрүүл мэндийн төв мэдээллээ.
БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас Бээжингийн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулагчид олон нийтэд тасалбар борлуулахыг зогсоолоо. Оронд нь тодорхой тооны үзэгчдийг урилгаар оролцуулах юм байна. Эдгээр хүмүүсийг Олимпын наадам эхлэхээс өмнө тоглолтуудын үеэр болон үйл ажиллагаа дууссаны дараа халдвар хамгааллын хатуу журам мөрдөхийг шаардана гэдгийг онцоллоо.
Үүнээс гадна Япон улсын Засгийн газар Токио болон бусад хэд хэдэн бүсэд хэсэгчлэн онц байдал зарлахаар төлөвлөж байгааг “NHK” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Кишида шийдвэрийг эцэслэн гаргана. Токио болон залгаа орших гурван хот, мөн долоон мужид онц байдал зарлаж магадгүй байгаа аж. Хэрвээ онц байдал зарлавал баар, ресторанд цагийн хязгаарлалт тавьж, олон нийтийн цугларлыг хязгаарлах юм байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com