Зэс, хөнгөн цагааны үнэ эргэн сэргэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 14:20
2022 он гарсаар доод түвшинд дөхөөд байсан зэс, хөнгөн цагааны үнэ эргэн сэргэлээ. Инфляц, мөнгөний чанга бодлого, цар тахал зэргээс шалтгаалан металлуудын үнэ сүүлийн өдрүүдэд унаад байсан юм.
Лондоны Металлын биржид хөнгөн цагааны нөөц 2000 оноос хойших доод цэгтээ хүрээд байгаа аж. Харин дэлхийн хэмжээнд зэсийн нөөц сүүлийн жилүүдтэй харьцуулахад бага түвшинд байгаа юм.
Зэсийн үнэ 1.2 хувиар өсөж, тонн нь 9340 ам.доллар болоод байна. Харин хөнгөн цагааны үнэ 0.8 хувиар өсөж, тонн нь 2778 ам.доллар боллоо.
Цайрын үнэ 1.9 хувиар өсөж, тонн нь 3668 ам.доллар болсон байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 14:20
75749
BBJAX