Зэсийн ханш огцом уналаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 10 сарын 07 16:20
Үйлдвэрлэлийн ихэнх металлуудын үнэ унасан үзүүлэлттэй байна. Ялангуяа зэсийн үнэ огцом уналаа.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлт сайн гарсан ч инфляц болон эдийн засгийн өсөлтийн талаарх сөрөг хүлээлт давамгай байгаа нь үүнд нөлөөлж байна. Тухайлбал: есдүгээр сард АНУ-д шинжээчдийн таамаглаж байснаас илүү их ажлын байр бий болсон аж. Энэ нь зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ 1.4 хувиар буурч, тонн нь 9045 ам.долларт хэлбэлзэж байна. Харин никелийн үнэ 0.3 хувиар, хөнгөн цагааны үнэ 0.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-10-07 16:20
72050
BBJAX