ЗТХЯ: Улаанбаатар-Дархан чиглэлд “Урьхан” хүртэлх 45.5 км авто замын гүйцэтгэл 21 хувьтай байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Хар модот давааны араас “Урьхан” хүртэлх 45.5 км авто замын гүйцэтгэл 21 орчим хувьтай байгааг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ.
“Арж капитал” компани 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, тус замын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Харин баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын хучилтын ажил өнгөрсөн онд дуусаж, заслын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Зам, Тээврийн хөгжлийн сайд “Арж капитал” компанид долоодугаар сарын 10-ны өдөр гэхэд Баянчандмань сумын төвийг дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгахыг үүрэг болгож, компани "Боломжтой" гэсэн хариу өгөөд байна.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com