ЗТХЯ: Ирэх 4 жилд 45 сум, суурин газрыг хатуу хучилттай, хөнгөвчилсөн авто замаар холбоно
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 11 14:40
Ирэх дөрвөн жилд 45 сум, суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөн ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн яам мэдээллээ.
Мөн баруун, босоо чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, 18 мянга 800 түр ажлын байр, 6900 байнгын ажлын байр бий болж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж тодотгож байна.
Үндэсний тээвэр логистикийн сүлжээ, төлөвлөлт, агаарын тээврийн салбарт хэрэгжих төсөл, хуурай боомт байгуулах зэрэг ажил хэрэгжсэнээр экспортын хэмжээ 857.6 сая доллароор нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-11 14:40
73870
BBJAX