ЗГ: Нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, 70 байгууллагын 606 өгөгдлийг нийтэлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 16 13:00
Засгийн газар ээлжит хуралдаанаар Нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтсон байна.
Тогтоол батлагдсанаар Төрийн байгууллагын цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээллүүд олон нийтэд нээлттэй болох юм. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд бизнес, үйлдвэрлэл,бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо нээлттэй өгөгдлүүдийг ашиглах боломж бүрдэж байгаа ажээ.
Түүнчлэн нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталснаар Төр, хувийн хэвшлийн хамтын бүтээлч ажиллагааг дэмжих боломжтой гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яам онцоллоо.
Б.Юмжир | @b_yumjir
Холбоо барих: yumjir.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-16 13:00
76408
BBJAX