ЗГ: БОАЖ-ын Сайд, дэд Сайд, Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөллөө
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 17 14:00
Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайд Н.Уртнасанг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр ажлаас нь чөлөөллөө.
Түүнээс гадна тус яамны дэд Сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Шинэ сайд томилогдох хүртэл Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцахаар болсон байна.
Засгийн газрын хуралдаанаар агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-17 14:00
73982
BBJAX