Засгийн газар өмнөх бондуудаа дахин санхүүжүүлэхээр шинэ бонд санал болгов
2022 онд эргэн төлөгдөх “Чингис” бондыг Засгийн газар дахин санхүүжүүлэхээр байгаа бөгөөд энэ хүрээнд шинээр бонд санал болгож, 662.4 сая ам.долларын санхүүжилтийн саналыг Монгол Улсын Засгийн газар хүлээн авахаар болсныг олон улсын эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Зургаан жилийн хугацаатай шинэ бондын хүү ойролцоогоор 4.25 хувь гэж мэдээлж байна. Гэхдээ эдгээр нөхцөлүүд эцэслэн шийдэгдээгүй байгаа аж.
Түүнчлэн 2023 онд төлөгдөх 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг дахин санхүүжүүлэхээр тендер санал яригдаж байна.
“Fitch” болон “S&P” агентлаг Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондын үнэлгээг “B” гэж тогтоогоод байгаа юм.
Засгийн газар сүүлийн жилүүдэд бондыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна. Өндөр хүүтэй, хугацаа тулсан “Мазаалай” болон “Чингис” бондыг хэсэгчилсэн байдлаар дахин санхүүжүүлэхээр “Номад” бондыг гаргасан юм.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com