Жо Байден эдийн засгийн дараагийн төлөвлөгөөндөө татвар нэмэхээр тусгажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден татварын хэмжээг 1993 оноос хойш анх удаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Энэ нь түүний санаачилж батлуулсан 1.9 их наяд ам.долларын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний дараах эдийн засгийн төлөвлөгөөг санхүүжүүлэхэд чиглэж байна. Татвар нэмснээр дэд бүтцийг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чиглэлийн арга хэмжээнүүдэд санхүүжилт босгохоос гадна татварын систем дэх шударга бус хуваарилалтыг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байна.
Арга хэмжээний хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын 2017 онд батлуулсан татварын хуулийг хэсэгчлэн цуцлах арга хэмжээ авна. Мөн нэмэлт өөрчлөлтүүд нь татварын бодлогыг илүү дэвшилтэт болгоно хэмээн эх сурвалж мэдээллээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com