Жо Байден дэд бүтцийг хөгжүүлэх $2.25 их наядын төлөвлөгөө танилцуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэд бүтцийг хөгжүүлэх 2.25 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцууллаа. Энэ төлөвлөгөө нь найман жилийн хугацаанд хэрэгжинэ.
Цахилгаан автомашин, ус цэвэршүүлэх, өндөр хурдны сүлжээ хөгжүүлэх зэрэг олон чиглэлийг хамарсан байна. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 28 хувь болгон нэмэгдүүлж, үндэстэн дамнасан корпорацуудад доод тал нь 21 хувийн татвар ногдуулах санал гаргаад байна. Түүний саналыг Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид хүчтэй эсэргүүцэх төлөвтэй байгаа аж. Хэдий тийм боловч Ардчилсан нам олонх учир дэд бүтцийн төлөвлөгөөг хууль болгон батлахад Бүгд Найрамдах намын дэмжлэгийг авах шаардлагагүй юм.
Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ төслийг долоодугаар сарын дөрөвний өдөр гэхэд хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм. Гэсэн ч дахин нэг сараар хойшилж магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com