Жо Байден Газын зурваст гал зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил, ХАМАС хооронд гал зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр зөрчил мөргөлдөөнийг намжаах асуудлаар нийтэд хандаж байр сууриа илэрхийлэхгүй байсан нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Жо Байден, Израилын Ерөнхий сайдтай холбогдсон талаар “Ерөнхийлөгч гал зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийлж, Египет зэрэг бусад түншүүдтэйгээ энэ зорилгод хүрэх арга хэмжээн дээр АНУ ямар оролцоотой байхыг хэлэлцсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлажээ.
Израил, ХАМАС-ын зөрчлийн улмаас 222 хүн амь үрэгдээд байгаагийн дийлэнх нь Газын зурвас дахь палестин иргэд байгаа юм.
Дашрамд дурдахад, Израил улсад Монгол Улсын 50-60 иргэн оршин суудаг. Эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнийг тавдугаар сарын 28-ны өдрийн Станбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулж байгааг Гадаад харилцааны яам мэдээлсэн юм.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com