Жо Байден, Владимир Путин нар VI/15, 16-нд Женевт уулзана
АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар ирэх зургаадугаар сарын 15,16-нд Швейцарын Женев хотноо биечлэн уулзахаар боллоо.
"Уулзалтын үеэр хоёр орны харилцааны бүхий л чиглэлийн асуудлыг хэлэлцэх бөгөөд тогтвортой, урьдчилан хэлж болохуйц харилцаагаа сэргээхийг зорьж байгаа" гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хэлэлцэх асуудлууд дунд ОХУ-ын цахим халдлага, цэргийн түрэмгийлэл, хүний эрхийн зөрчлийн асуудал багтаж байгаа юм. Мөн Цагаан ордноос АНУ, БНХАУ-ын харилцаа ширүүн өрсөлдөөний түвшинд шилжсэнийг мэдэгджээ.
Одоогоор АНУ, БНХАУ-ын Худалдааны сайд нарын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Энэхүү хэлэлцээгээр тарифыг бууруулах асуудлыг хөндөх боломжтой байгаа юм.
Үүнээс гадна тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын дөрвөнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна. Айлчлалын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзаж, санал солилцохоос гадна Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох товтой байна.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com