Жером Пауэлл: Инфляц ужгирахаас сэргийлнэ
"Эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, инфляц ужгирахаас сэргийлэхэд боломжит арга хэрэгслүүдээ ашиглана" гэж Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ.
Мөн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт өмнөх өсөлтүүдээс өөр байж магадгүй хэмээн анхааруулсан байна. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ энэ онд дөрвөн удаа, тус бүр 0.25 нэгж хувиар өсгөнө гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
Жером Пауэллийн хувьд хоёр дахь удаагаа сонгогдохоор байгаа бөгөөд Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намынхан түүний томилгоог дэмжиж байгаа юм. Хэдий тийм боловч хууль тогтоогчид инфляцын дарамт, бодлогын хүүг өсгөх хугацаа зэрэг асуудлуудад түүнд шахалт үзүүлэхээр байгаа юм.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com