Жером Пауэлл: Бодлогын хүүг өсгөснөөр АНУ-ын эдийн засаг уналтад орох эрсдэлтэй
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 12:00
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл "Бодлогын хүүг өсгөснөөр АНУ-ын эдийн засаг уналтад орох эрсдэлтэй"-г хүлээн зөвшөөрлөө.
Түүнчлэн мөнгөний бодлогоор зөөлөн газардах нь маш том сорилт болохыг тодотгосон байна. Жером Пауэлл Сенатын банкны хорооны сонсголын үеэр “Бодлогын хүүг нэмж байгаа одоогийн явц нь 40 жилийн дээд түвшинд хүрсэн инфляцыг тогтворжуулахад тохирсон алхам” гэдгийг дурджээ. Мөн цаашид инфляцын хоёр хувийн түвшнийг зорьж байгаагаа бататган мэдэгдлээ.
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл
“АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал тийм ч их нэмэгдсэн гэж үзэхгүй байна. Хэн ч байсан урт хугацаанд эдийн засгийн уналт болох эсэхийг баттай таамаглахад хэцүү. Хэн ч зүгээр л таамаглачхаж байгаагүй. Хэдий тийм боловч АНУ-ын эдийн засаг сайн хэвээрээ байна, зарцуулалт өндөр, хэрэглэгчид мөнгөтэй, бизнесүүд тогтвортой байна. Эдийн засгийн орчин нөхцөл хумигдсан нь тодорхой байгаа л даа, өнгөрсөн онд бизнесүүд эргэн нээж, эдийн засаг эрчимтэй өссөн байснаасаа одоо өсөлт саарч байна. Ажлын байрны өсөлт бас илүү тогтвортой түвшин рүү саарч байгааг тодорхой харж байгаа байх. Үүнд эрсдэл бий нь бий. Эрсдэл байгаа нь тодорхой. Мөнгөний бодлого өөрөө бүдүүлэгдүү арга хэрэгсэл. Эдийн засгийн үзүүлэлтүүд сулрах эрсдэл байгаа. Гэхдээ тэр бидний зорьж байгаа зүйл биш” гэж мэдэгдлээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 12:00
76557
BBJAX