Европын 10 компани байгалийн хийн төлбөрөө төлөхөөр рублийн данс нээлгэлээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 13 17:30
Байгалийн хий худалдан авагч Европын 10 компани “Gazprombank”-нд шинээр данс нээлгэсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шаардлагын дагуу байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөхөөр бэлтгэж буй компанийн тоо 20 хүрээд байна.
Үүнээс гадна 14 харилцагч данс нээлгэхэд шаардлагатай бичиг баримт илгээх хүсэлт гаргажээ.
Владимир Путины шаардлагын дагуу байгалийн хий худалдан авагч компаниуд “Gazprombank”-нд хоёр данс нээх шаардлагатай болж байгаа аж. Тухайлбал: нэг нь гадаад валютын, нөгөө нь рублийн данс байх юм.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Холбоо барих: erdenechuluun.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-13 17:30
75785
BBJAX